LIVE: Хувийн тэтгэврийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

LIVE: Хувийн тэтгэврийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учрал нарын таван гишүүн өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. 
 
24 хувийг НДШ-т төлдгөөс 17 хувийг нь тэтгэврийн санд тогтмол төлдөг. 17 хувиас 8.5 хувийг нь ажилчин өөрөө, үлдсэн 8.5 хувийг нь ажил олгогч төлдөг. Тэгвэл Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль батлагдсанаар өмнө нь төлдөг байсан 17 хувиасаа дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд төлөх сонголт хийх эрхзүйн орчин бий болох аж.
 
Дунджаар 800 мянган төгрөгийн цалинтай хүн бол сар болгон төлдөг 17 хувиасаа дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд сонголт хийн байршуулснаар,түүнд хуримтлал үүсч, хүүгээс хүү тооцон, 30 жилийн дараа гэхэд 76 сая төгрөгийн хуримтлалтай болох юм.
 
Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Тэтгэвэрт гарахаар нас нэмэгдэх үү? НДШ төлж байгаа иргэдийн шимтгэл нэмэгдэхгүй байх бололцоотой юу?

 

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

 

-Тэтгэврийн хууль батлагдвал төрийн ачаа хөнгөрнө. Тэтгэвэрийн нас хойшлох асуудал үүсэхгүй байх. Цаашдаа тэтгэврийн насыг хойшлуулах, эсвэл нийгмийн даатгалын санг нэмэх асуудал үүсээд байгаа юм.

ХНХ-ын сайд Н.Ариунзаяа: 

-Тэтгэврийн хувийг 19 хувиар нэмдэг байсан. Үүнийг буулгаад 14 хувь болгосон. Энэ нь Тэтгэврийн сангийн ачааллыг нэмсэн. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа ахмадуудын ихэнх нь доогуур тэтгэвэр авдаг. Тэтгэврийн зөрүүг яаралтай арилгах шаардлагатай. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

 
ШУУД ҮЗЭХ: 
 



Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө