Жюү жицүгийн Азийн АШТ өнөөдөр ЭХЭЛНЭ

Жюү жицүгийн Азийн АШТ өнөөдөр ЭХЭЛНЭ

Жюү жицүгийн Азийн АШТ (Аварга шалгаруулах тэмцээн) Монголд анх удаа болно.  Долдугаар сарын 17-20-ны хооронд зохион байгуулагдах тус тэмцээнд 30 гаруй орны тамирчид оролцох юм.

Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн ангилалд 77 нийт 24 орны 408 тамирчин оролцох ба нийт 13 орны 19 хүнтэй шүүгчийн бүрэлдэхүүнд манай улсаас гурван шүүгч ажиллана. Зохион байгуулагч орны давуу талаар Монгол улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрийн ангилалд 47 тамирчин буюу жин тус бүрд дөрөв хүртэлх тамирчин оролцох аж.

Монгол бөхийн өргөөнд болох Жюү жицүгийн Азийн АШТ-ий өсвөрийн ангиллын тэмцээн нь Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох “Азийн хүүхдүүд-2020” наадмын “Test event” бөгөөд долдугаар сарын 20-нд эхлэх аж.

Жюү жицүгийн Азийн АШТ “NeWaza JiuJitsu”, “Fighting JiuJitsu”, “Contact JiuJitsu”, “Duo System” гэсэн төрлөөр явагдана. Тэмцээнийг SPS, MNB телевизууд шууд дамжуулах аж.




Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө