ЕБС-ийн сурагчдын теле хичээлийн хуваарь гарлаа

ЕБС-ийн сурагчдын теле хичээлийн хуваарь гарлаа

Улсын Онцгой Комиссын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлэхээр болсон

Теле хичээл зөвхөн хөл хорионы хугацаанд явагдах бөгөөд арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагаас сургуулийн өмнөх боловсрол, бага анги, 15:00 цагаас дунд анги, 16:00 цагаас ахлах ангийн хичээлүүд хуваарьт телевизүүдээр гарах юм. Теле хичээлийн хуваарьтай танилцана уу.