ХӨСҮТ-ийн таван давхраас хүн унаж амиа алдсан уу

ХӨСҮТ-ийн таван давхраас хүн унаж амиа алдсан уу

Өнөөдөр өглөө Улсын Онцгой комисс хуралдаж, бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг гурав хоногт зогсоож, Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөний энэ хугацаанд хязгаарлаад байна. Учир нь ОХУ-аас ирээд тусгаарлалтын 21 хоногоо дуусгаад, гэртээ харьсан иргэнээс болоод түүний эхнэрээс коронавирус илрээд байгаа юм.

Тэрээр “Энхсаран” гэх амралтын газарт тусгаарлалтад байсан тул газарт тусгаарлагдаж байсан иргэдийг өнгөрөгч шөнө Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д нүүлгэн шилжүүлсэн билээ.

Учир нь төвд коронавирусийн халдвартай болоод сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлаж байгаа юм.

Тэгвэл ХӨСҮТ-д ноцтой хэрэг гарсан байж болзошгүй байна. Тодруулбал, эх сурвалжийн бидэнд өгч байгаа мэдээллээр “тус төвийн таван давхараас өнөөдөр өглөө 6 цагийн орчимд хүнд унаж амиа алдсан” гэж буй юм. Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно.