ФОТО: Япон улсад болсон “Go mongolia” арга хэмжээг 15 мянган хүн үзжээ

ФОТО: Япон улсад болсон “Go mongolia” арга хэмжээг 15 мянган хүн үзжээ

Монгол Улсын Засгийн газраас 2023 – 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. 

Уг ажлын хүрээнд зорилтот БНХАУ, ОХУ, БНСУ, Япон гэсэн дөрвөн оронд “Өнө мөнхөд өөдөө тэмүүлэх” /always moving/ уриан дор Монгол Улсыг сурталчлах “GO MONGOLIA” арга хэмжээг зохион байгуулсан. Улмаар тус арга хэмжээнд 15 мянга орчим хүн хүрэлцэн ирсэн байна.

Монгол Улс 2023 онд түүхэндээ хамгийн их буюу 651061 жуулчин хүлээн авч 1,3 тэрбум ам долларын орлого олсон юм. Үүнээс 20390 буюу 3,2 хувийг Япон Улсаас ирсэн жуулчин эзэлж байсан ба уг тоог нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн жуулчин хүлээн авах, Япон жуулчдад чиглэсэн шинэ хөтөлбөр гаргах зэрэгт Монгол Улсын Засгийн газраас анхаарч ажиллаж буй. 

ФОТО:




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө