Г.Батхүү агсны нэрэмжит “Өндөр гэгээний хурд-2019” наадам болж байна

Г.Батхүү агсны нэрэмжит “Өндөр гэгээний хурд-2019” наадам болж байна

Монгол улсын Тод манлай уяач Гаваагийн Батхүү агсны нэрэмжит “Өндөр гэгээний хурд-2019” наадам өнөөдөр буюу долдугаар сарын 18-нд Хархорин сумын нутаг Харганатын хөндийд зохион байгуулагдаж байна.

Зохион байгуулагчаар Өвөрхангай аймгийн ЗДТГ,  “Янзага хул” Төрийн бус байгууллага, “Арвагар хээр морин уяачдын холбоо” хамтран ажиллаж байгаа аж.

Тус наадамд Өвөрхангай аймгийн сумдын баяр наадамд эхний аравт хурдалж зөвхөн урилга авсан азарга, их нас, соёолон гэсэн шигшмэл хурдан хүлгүүд уралдаж байгаа юм.

Наадмын хөтөлбөр

08:00 Азарга гараанд гарна.

10:00 Хүчит бөхийн барилдааны 1-ийн даваа эхэлнэ.

11:40 “Өндөр гэгээний хурд- 2019” наадмын нээлтийн үйл ажиллагаа

12:00 Их нас гараанд гарах

12.20 Хүчит бөхийн барилдааны 2-ын даваа

12:30 Сурын харваа эхлэх

14:30 Соёолон гараанд гарах

15:00 Хүчит бөхийн барилдааны 3-ын даваа

16.30 Наадамд түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулах

17:20 Хүчит бөхийн барилдааны үзүүр түрүү шалгаруулах барилдаан

17:50 Бөхийн барилдааны шагнал гардуулах

18:20 Дурсгалын зураг татуулах

18:30 ”Өндөр гэгээний хурд-2019” наадмын албан ёсны хаалтын ажиллагаа.

“Өндөр гэгээний хурд-2019” наадамд МУСТА дуучин Намсрайноров, МУСТА дуучин Түмэн-Өлзий, МУСТА дуучин Мөнгөнхонх, дуучин Цэцэгдэлгэр, морин хуурч Идэрцогт, дуучин Тогтохбаяр нар оролцож буй аж.