Өнөөдрөөс коронавирусийн сайн дурын шинжилгээг өрхийн эмнэлгүүдэд авч эхэлнэ

Өнөөдрөөс коронавирусийн сайн дурын шинжилгээг өрхийн эмнэлгүүдэд авч эхэлнэ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнөөдрөөс эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг авах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд зарим Өрхийн эрүүл мэндийн төвд шинжилгээ авах цэгийг байгуулж, бэлтгэл ажлыг хангажээ.

Харин энэ сарын 14-нөөс эхлэн коронавирусийн халдварын ойрын болон дам хавьтлын эрсдэлтэй иргэдийг нэр бүхий 18 цэгт шинжилгээнд хамруулж байна. Иймд “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд дээрх нэр бүхий 18 цэгт очиж, халдварын эрсдэлд өөрсдийгөө оруулахгүй байх үүднээс харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн утсаар холбогдон, цаг авч шинжилгээ өгөхийг анхаарууллаа.