А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт дахин 13 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 518 боллоо

А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт дахин 13 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 518 боллоо

ЭМЯ-наас 17:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өглөөний 11:00 цагийн мэдээллээс хойш 13 тохиолдол шинээр нэмэгдэж монгол улсад нийт батлагдсан тохиолдол 518 боллоо" гэж мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:

  • Дархан-Уул аймагт 11
  • Орхон аймагт 13
  • Дорноговь аймагт 1
  • Дундговь аймагт 1
  • Сэлэнгэ 41
  • Улаанбаатар төмөр замын харъяа байгууллагат 4
  • УБ-т бүртгэгдсэн голомтод 14 нийтдээ 85 тохиолдол бүртгэгдээд байна.