Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж автомашиныг нь дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа

Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж автомашиныг нь дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа

Долдугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тээврийн товчооны гүүрний урд талаас үл таних дөрвөн залуу такси барьж явах замдаа жолооч эмэгтэйг хүчирхийлж, зодож эрх чөлөөнд халдаж, унаж явсан автомашиныг дээрэмдсэн гэх гэмт хэрэг үйлдэгджээ.

Уг гэмт хэргийн дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлсэн байна. Дээрх гэмт хэргийг 15-17 насны “Ж”, “М”, “У”, “Б” гэх дөрвөн хүүхэд үйлдсэн болох нь тогтоогдсон аж.

Дээрх гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийг дээрэмдсэн автомашинаа жолоодон явхад нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилсан байна.