“Муу эр дайнд хөөрнө” гэгчээр сумдууд тусгаарлах байрны тарифаа 30-50 мянган төгрөгөөр тогтоожээ

“Муу эр дайнд хөөрнө” гэгчээр сумдууд тусгаарлах байрны тарифаа 30-50 мянган төгрөгөөр тогтоожээ

Коронавирус цар тахлын тархалтыг хумих хүрээнд манай улс ирэх арван хоёрдугаар сарын 1-ны өдрийг хүртэл чанга хатуу хөл хорио тогтоогоод байна. Иймд хөл хорионоос өмнө Улаанбаатар хотод ирээд гацсан, нутаг буцах боломжгүй болсон орон нутгийн иргэд олон байгаа юм. 

Харин өчигдөр хуралдсан УОК-ын шуурхай ажлын хэсгийн хуралдаанаар “Ойрын хугацаанд хотод гацсан иргэдийг шинжилгээнд хамруулаад аймгуудад нь хүлээлгэн өгөх болсон” гэж мэдэгдсэн. 

Тэгвэл “Муу эр дайнд хөөрнө” гэгчээр зарим сум, орон нутгийн удирдлагууд, Улаанбаатар хотоос очиж буй иргэдийг тусгаарлаж байгаа нэрийдлээр, тэднийг хясан боогдуулж, их хэмжээний мөнгө авах замаар тэднийг санхүүгийн хохиролд оруулах гэж байна уу гэх хардлагыг төрүүлэх боллоо. 

Тодруулбал, Баянхонгор сумын онцгой комисс, Эрүүл мэндийн газраас “Тусгаарлах байранд байрлах иргэнтэй байгуулах гэрээ” гэгчийг баталж гаргасан байна. Тус гэрээ нь коронавируст халдварын голомттой бүс нийслэл, бусад аймаг, сумаас ирсэн иргэнийг тусгаарлан ажиглалтад авах харилцааг зохицуулах ажээ. Улмаар Баянхонгор сумын тусгаарлах байранд иргэн нэг хоноход 51,800 төгрөг байхаар тариф тогтоож сумын засаг дарга нь А/257 дугаартай захирамж гаргажээ.

Мөн  Архангай аймгийн Өлзийт сумын засаг дарга захирамж гаргаж “Голомтын  бүс нутгаас сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлтэй нэвтэрсэн иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах байранд тусгаарласугай. Тусгаарлах байрны нэг хоногийн төлбөрийг 30,000 /гучин мянга/ төгрөгөөр тогтоосугай” гэжээ. 

Гэтэл гадаадаас ирээд 21 хоног тусгаарлагдах иргэдийн зардалд том хүн хоногийн 50 мянган төгрөг, 6-18 хүртэлх насны хүүхэд 30000 төгрөг гэж заажээ. Мөн сум орон нутагтаа очиж байгаа иргэдийг тусгаарла гэсэн чиглэлийг УОК-оос өгөөгүй байлтай. Учир нь УОК-ийн хэвлэлийн хурлын үеэр энэ талаар огт дурдаагүй. Мөн УОК-оос орон нутаг руугаа буцах иргэдийг шинжилгээнд хамруулна гэж байгаа бол, зарим эх сурвалжууд коронавирусийн халдварын далд, нууц үе гурав хоног гэж мэдээлж байна. 

Улаанбаатар хотоос очиж буй иргэдийг сумын засаг дарга захирамж гаргаж хоногийн 30-50 мянган төгрөгөөр тусгаарлах нь зөв үү

Нийт: 7 саналтай