ЭМЯ: Өглөөнөөс хойш Сэлэнгэ аймагт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ: Өглөөнөөс хойш Сэлэнгэ аймагт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас 17:00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өглөөнөөс хойш Сэлэнгэ аймагт 21 тохиолдол нэмж бүртгэгдэж, кластер халдварын тоо тус аймагт 96 боллоо. Харин Улаанбаатар, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Орхон зэрэг аймгуудад өглөөнөөс хойш халдвар нэмж бүртгэгдээгүй байна. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум болон Зүүнхараа гэсэн сумдад халдварын багц тохиолдлууд нэмж бүртгэгдсээр байна.

Ийнхүү манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 629, харин дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 193 боллоо" гэж мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө