ВИДЕО: УБТЗ ХНН-ийн Ж.Пунцаг дарга олон нийтийн сүлжээнд танхайрав уу

ВИДЕО: УБТЗ ХНН-ийн Ж.Пунцаг дарга олон нийтийн сүлжээнд танхайрав уу

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа “УБТЗ гэмт хэрэгтнүүдийн үүр боллоо” гэх гарчигтай нэгэн бичлэгийг оруулсан юм.

Тэрээр тус бичлэгийн тайлбар хэсэгт “Төмөр зам тойрсон мафид хариуцлага, сахилга бат ярихаар Пунцаг мэтийн хууль сахиулагч байхдаа хятадуудаас хахууль авч баригдсан, ялтай байх хугацаа нь дуусаагүй байхдаа Цогоо мэтийн найзынхаа түлхээсээр төмөр замд дарга болсон авилгачид төмөр замчдын нэр барьж дайрахгүй ээ. Одоо болно” гэж бичсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм. 

Мөн үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тветтер хуудаснаа “Төмөр замын салбарын сахилга хариуцлага муугаас голомтолсон коронавирусийн халдвар өргөн  тархсан нь бодит байдал. Коронавирусийг тархаах нөхцөл бүрдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага ярих ёстойгоос биш тэмцэж байгааг нь баалж, өөлж, гутааж суух цаг биш” хэмээн жиргэсэн юм.

Гэтэл Б.Энхбаяр гишүүний нийтэлсэн бичлэгт нэр нь дурдагдсан УБТЗ ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцаг өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Төмөр замчид руу дайрч давшлахыг хүлцээд тэвчиж чадахгүй. Май шүү, бид чи биш. 16 мянган салаавч шүү, чамд. Чамд төмөр замчид тэр коронагаас илүү хүчтэй гэдгийг мэдрүүлнэ шүү” гэжээ. Иймд зарим иргэд түүнийг “олон нийтийн сүлжээнд танхайрахаа зогсоох”-ыг сануулж байв.