А.Амбасэлмаа: Төмөр замчдын тэмцээнд ОХУ-ын иргэд ирж оролцсон

А.Амбасэлмаа: Төмөр замчдын тэмцээнд ОХУ-ын иргэд ирж оролцсон

Манай улсад өнөөдөр дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 235 болсон талаар ЭМЯ-аас мэдээлсэн. Халдвар Улаанбаатар хот болон таван аймагт голомтлон тархсан байна. Халдварын тохиолдол Сэлэнгэ/124/, Дархан-Уул/20/аймагт хамгийн их бүртгэгдсэн бөгөөд энэ нь төмөр замчдын тэмцээнтэй холбоотойгоор үүссэн хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж буй. Тэгвэл зарим иргэний зүгээс энэ сарын 6-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан тэмцээнд ОХУ-ын иргэд ирж оролцсоноос үүдэн халдвар тархсан гэж хардаж байгаа юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Гадаад орноос ажлын төрөл бүрийн шугамаар орж ирсэн иргэдийг дүрмийн дагуу шинжилгээ авч, 21 хоног тусгаарлаж, дунд нь давтан шинжилгээнүүд хийж хяналтдаа авдаг. Төмөр замчдын тэмцээний хувьд ганц, нэг ОХУ-ын иргэд оролцсон. Тухайн иргэд шинжилгээтэй байсан учир халдвар тараасан гэж бид үзэхгүй байна” гэв.