ВИДЕО: Шанхай хотын нисэх буудал халдвар илэрсний улмаас хаагдаж, эмх замбараагүй байдал үүсчээ

ВИДЕО: Шанхай хотын нисэх буудал халдвар илэрсний улмаас хаагдаж, эмх замбараагүй байдал үүсчээ

Өчигдөр/2020.11.23/ Шанхай хотын Пудун нисэх онгоцны буудал дээр хэд хэдэн хүнээс коронавирусийн халдвар илэрсэн тул тус буудлыг хааж, 100 мянга хүнийг хөл хорионд оруулахаар болжээ. Тухайн үед шинжилгээ эерэг гарсны дараа эмх замбараагүй байдал үүсэж, хүмүүс орилолдон, гаргахыг шаардаж хашхирч байсан аж.

Мөн цахим сүлжээнд Пудун нисэх онгоцны буудлын нөхцөл байдлын талаар олон зураг, бичлэг цацагдсан ч удалгүй ихэнх нь устсан аж.

Харин Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ямар ч эмх замбараагүй байдлын талаар мэдээлээгүй бөгөөд зөвхөн болсон үйл явдлын талаар товчхон мэдээлж, хүмүүс эмх цэгцтэй шинжилгээнд хамрагдсан талаар ярьжээ. 

"Глобал Таймс" сонины мэдээлж байгаагаар онгоцны буудлын хэд хэдэн ажилчин болон тэдэнтэй ойр дотно харилцаатай хүмүүсээс коронавирус илэрсэн аж. Улмаар өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарах ажилчдыг вакцинд хамруулахаар ажиллаж байгаа юм байна. Шанхай хотод сүүлийн таван сарын турш халдвар маш цөөн тоогоор бүртгэгдэж байсан юм. Арваннэгдүгээр сарын 9-нөөс хойш тус хотодидолоон тохиолдол бүртгэгдээд байсан юм.

Эх сурвалж: BBC