Өвөө нар тэтгэвэрт гарч, залууст хэзээ зайгаа тавьж өгөх вэ

Өвөө нар тэтгэвэрт гарч, залууст хэзээ зайгаа тавьж өгөх вэ

Монголын улс төрд шинэ үеийнхэн, гуравдагч хүчин дутагдаж байна. Өнөөдөр өөрийгөө бүхний оргил гэж боддог, орчноо мэдэрдэггүй, англи хэлгүй, шинэ цагийн өнгийг анзаардаггүй, анзаарахыг ч хүсдэггүй хуучин улстөрчид давамгайлах болсон нь үнэн. Тэдгээр хүмүүсийн өндөр албанд ажиллах гишгүүр нь НАМ болчихоод байгаа. Залуу халуун боловсон хүчнүүддээ зайгаа тавьж өгөх болсон “архагууд” намын жагсаалт гэгчээр парламентад орж ирж, улс төрд олон жил дараалан бугласаар сууна.

Намынхаа ачаар өндөр суудал дамжсаар өдгөө бараг 30-аад жилийн нүүрийг үзэж, Монголын төрд хувалз шиг наалдсан улстөрч нилээн хэд бий. Төрд тасралтгүй сайд хийсэн хүн ч байгаа. Тэд албан тушаалаараа ч аль хэдийн “өвгөрчихсөн”. Гэвч залуучууддаа зайгаа тавьж өгөхийг хүсдэггүй. Бодит байдал дээрээ намууд өчүүхэн ч сиймхий гаргахгүйгээр залуусын орж ирэх боломж бүрийг хааж байна. Залуус үзэл бодол, үнэт зүйлийнхээ төлөө “тулалдах” цаг ирчихэж. Гадаадад боловсрол эзэмшсэн, өндөр ур чадвар, мэдлэгтэй улс орноо хөгжүүлэх, хийж бүтээх чадвар чансаатай залуусын арми манайд хангалттай бий. Гэтэл тайзнаа тэтгэвэртээ гардаггүй, улс төрийн тавцангаас буудаггүй “нөгөө л өвөө” нар.

Уг нь “Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 2018 оноос эхлэн хэрэгжүүлэхээр өөрчлөн хуульчилсан. Торуулбал, эрэгтэй 65 насандаа, эмэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарах насыг зургаан сараар үе шаттайгаар нэмэгдүүлсээр 65 насанд хүргэхээр хуульчилсан. Түүнчлэн “Төрийн албаны тухай хууль”-нд төрийн алба хаах боловсон хүчний насны дээд хязгаарыг 65” гэж заасан байдаг. 

Гэтэл 70 дөхөж яваа хүмүүс өдгөө ч ажилласаар байна. Улс төрд ажиллаагүй нэг нь аль нэг томоохон орд газрын “ТУЗ-ийн гишүүн” гэх нэрийн дор заларчихсан, нууц ноёнтоны дүр бүтээж суух жишээтэй.

-ТЕГ-ын дарга Д.Гэрэл нь 1952 онд төрсөн, өдгөө 67 насыг зооглоод буй.

-ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан 1954 онд төрсөн, өдгөө 65 настай

-“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн 1955 онд төрсөн

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 1956 он төрсөн

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 1957 онд төрсөн

-Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 1957 он төрсөн

-Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 1958 он төрсөн

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл 1941 он төрсөн

-“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн  Н.Багабанди 1950 онд төрсөн гэх мэтээр нэрсийн жагсаалтаар цааш үргэлжүүлбэл нилээдгүй олон хуудас, урт жагсаалт гарах вий.

-ӨӨРСДИЙНХӨӨ БАТАЛСАН ХУУЛИАР ЭНЭ ЖИЛ 61 НАС ХҮРСЭН НЬ ТЭТГЭВЭРТ ГАРЧИХСАН БАЙХ ЁСТОЙ-

Эдгээр хүмүүс Монголын төрд ажиллаад хөдөлмөр гавьяагаа үнэлүүлчихсэн, амралтаа эдлэх нас нь болчихсон ахмадууд. Нас ахих хэрээр чангарах биш, буцаж алхаад хөгжилд тээг болоод суучихсан дүр зураг өнөөдөр манайд тод томруунаар харагддаг.

Гэтэл өдгөө хүртэл төрийн албанд ажиллах нь зүйд хэр нийцэх вэ. Яагаад энэ залуу үедээ боломж олгохгүй “улс төргүй л” бол “үхчих” гэж байгаа юм шиг аашилж байна вэ. Хаана л дарга, сайдын суудал онгойно тэнд өнөөх “хөгшчүүл” нь гүйж л явдаг. Энэ байдлаараа таяг тулсан хөгшид төр улсыг удирдана гээд занхайгаад сууж байж мэдэх нь. Яг үнэндээ тэднээс цаг үе, улс төр, ард түмэн бүхэлдээ залхчихсан. Тиймээс тэтгэвэрийн насныхан нь тэтгэвэртээ сууж үр ачаа тойруулаад үлгэр ярьж суух ёстойсон. Өөрсдийнх нь баталсан хуулиар бол тэд хэдийнэ тэтгэвэртээ гарах болчихсон гэдгийг доорх хүснэгтээс харж болно.   

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.1-д заасан нийгмийн халамжийн тэтгэвэр авах насны болзлыг доор дурдсанаар тогтоон хэрэгжүүлж буй.

-ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДАД СУРАЛЦСАН ЗАЛУУС МОНГОЛД ИРЭЭД ХААНА АЖИЛЛАХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛТАЙ ТУЛГАРДАГ-

Өнөөдөр Монгол залуус дэлхийн өнцөг булан бүрт суралцаж, ажиллаж амьдарч, алдар нэрээ цуурайтлж явна. Дэлхийн хөгжингүй улс орнуудад монгол залуус суралцаж төгссөн ч ирээд хаана ажиллах, мэдлэг туршлагаа хэдэн төгрөгөөр үнэлэх вэ гээд олон асуудал тулгардаг. Зөвхөн АНУ-д гэхэд л 400 орчим монгол эзэнтэй бизнесүүд бий болж, 100 гаруй эрдэмтэд судалгааны ажлууд, мэдээллийн технологийн салбарт 200 орчим залуус ажиллаж  \Microsoft, Google, Facebook, Amazon, Apple, Yahoo, Intel д ажиллаж буй залуус улам олширсоор байгаа тѳдийгүй АНУ д тѳрж ѳссѳн олон залуус уран гулгалт, гимнастик, бѳхийн тѳрлүүд, усанд сэлэлт, жүжиг, бужгийн тѳрлүүдээр олимп, дэлхийн болон муж Улсын хэмжээнд аварга болж тодрон гарсаар байна. Ѳндѳр хѳгжилтэй орнуудад ѳѳрсдийн зардлаар, ѳѳрсдийн чадал боломжоо дайчлаад ѳѳрсдийгѳѳ хѳгжүүлж буй монголчууд олон бий. Харин тэднийг МОНГОЛЫН БАЯЛАГ болгон хувиргах цаг нь болсон. Тэдгээр залуусын төлөөлөл болгон дурдахад,

-Дэлхийн хамгийн том компаниудын нэг “Google”-д ажилладаг монгол инженер Б.Баттулга

-“Forbes Asia” сэтгүүлийн шилдэг залуу лидерүүдийг тодруулдаг “30 хүртэлх 30” жагсаалтад багтсан Э.Орчлон “Clean Energy Asia” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг

-Харвардын хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалж, Англи болон АНУ-ын Нью Йорк мужийн хуулиар зөвлөгөө өгөх эрхтэй хуульч Б.Солонгоо “Avinex Partners хуулийн фирм”-ийг үүсгэн байгуулагч

-Амазон компанид “corporate recruiter” буюу тус компанид орохоор хүсэгчдийг ажилд шалгаруулж авдаг Япон дахь 6000 орчим ажилтантай салбарт 8 хэлтсийн хүний нөөцийг хамааран ажилладаг С.Цэрэндолгор

-Амазоны инженер асан А.Амарбаяр

-Дэлхийн санхүүгийн төв “Уолл Стрийт”-д санхүүгийн шинжээчээр ажилладаг О.Энхтайван гээд нэрлээд баршгүй залуус олон бий.