ТАНИЛЦ: Хэвийн горимоор ажиллах 18 байгууллагын жагсаалт

ТАНИЛЦ: Хэвийн горимоор ажиллах 18 байгууллагын жагсаалт

Засгийн газар хуралдаж боловсруулах чиглэлийн дараах 18 байгууллагын үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэжээ. 

ТОДРУУЛБАЛ, 

  • Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа
  • Банк, санхүү, Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
  • Газрын бүтээгдэхүүн, тосны түлш, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа 
  • Хот, суурин ус хангажт, ариутгал татуургын үйл ажиллагаа
  • Эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  • Хэвлэл мэдээлэл, Харилцаа холбоо, Шуудан илгээмжийн үйл ажиллагаа
  • Онц чухал болон стратегийн чухал ач холбогдол бүхий обьектын үйл ажиллагаа
  • Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа. Үүнд, үсчин, гоо сайхны байгууллага хамаарахгүй. Зөвхөн үйлдвэрлэл.
  • Арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагаа
  • Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Сав баглаа, боодол хэвлэх үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 
  • Модон эдлэл, барилгын хийж, материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрлэл, борлуулалт, худалдаа түгээлт
  • Бараа материалын цахим худалдаа үйлчилгээ худалдаа, хүргэлтийн үйл ажиллагаа. Онлайн худалдаа. 
  • Хууль тогтоох дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /тооны хязгаарлалттай/. 
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа.
  • Шүүх, прокурор, өмгөөлөл нотариатын үйл ажиллагаа
  • Оршуулгын газрын үйл ажиллагааг эхний ээлжинд нээж байна. Цаашид бусад үйл ажиллагааг дэс дараатай эхлүүлнэ гэж УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдэгдлээ. 




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө