Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ШХАБ-ын уулзалтад оролцоно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ШХАБ-ын уулзалтад оролцоно

ШХАБ-ын 19 дэх удаагийн Засгийн газрын тэргүүн нарын уулзалт өнөөдөр цахимаар зохион байгуулагдана.

Уг уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно. Тэрбээр Беларусийн Ерөнхий сайд Роман Головченко, Афганистаны Ерөнхий сайд Ашраф Гани болон Иран улсын төлөөлөгч нартай тус, тус оролцох аж. 

ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн уулзалт энэ сарын 10-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан. Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүрэлдэхүүн хэсэг болох хурдны авто зам, төмөр замын төв болон баруун коридорын төслүүдийг урагшлуулах асуудлыг хөндсөн.