Д.Сумъяабазар: Шар айраг, дарс зэргийг зарах тодорхой шийдвэр гараагүй. Иргэд буруу ойлгосон байна

Д.Сумъяабазар: Шар айраг, дарс зэргийг зарах тодорхой шийдвэр гараагүй. Иргэд буруу ойлгосон байна

Засгийн газрын 11-р сарын 29-ны хуралдаанаар 17-гоос доош градусын согтууруулах ундааг худалдаалах санал гаргасан. Тэгвэл Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссын хурлын үеэр алба хаагчдад үүрэг чиглэл өгөхдөө энэ талаар дурджээ.  Тэрээр “Засгийн газрын хуралдааны үеэр дарс, шар айргийг худалдаанд гаргах талаар ярьсан. Зарах тодорхой шийдвэр гарсан мэтээр иргэд буруу ойлгосон байна. Үүнд тусгайлсан чиглэл нарийн зүйлс байхгүй. Энэ бол хотын шийдэх асуудал. Тодорхой баримт үндэслэл гарган шийднэ. Согтууруулах ундаатай холбоотой асуудал дээр нухацтай хандана. Улаанбаатар хотыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлбэл үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нээх талаар ярилцаж байсан. Гэвч Улаанбаатар хот өндөр эрсдэлтэй учраас архи дарстай холбоотой шийдвэр гарах нь эрсдэлтэй. Иргэд хөл хорионы дэглэмд байгаа гэдгээ ойлгож ухаарах хэрэгтэй. Бид мэргэжлийн байгууллагаас гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, саналыг нь хүндэтгэн үзэх хэрэгтэй. Хүн согтууруулах ундааг гэртээ ганцаараа уухгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ 10 хоногийн хугацаанд тэвчээртэй байхыг хүсэж байна. Нөхцөл байдлыг ашиглах мөнгө олох гэсэн хүмүүс байгаад харамсаж байна" гэлээ.

 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө