Д.Сумъяабазар: Мэргэн цэцэн зарим хүмүүс минь гэртээ байж буян болж үз

Д.Сумъяабазар: Мэргэн цэцэн зарим хүмүүс минь гэртээ байж буян болж үз

“Автобус нэг” баазын жолоочоос коронавирусийн халдвар илэрч, тус баазын бүх алба хаагчдыг шинжилгээнд хамруулаад байна. Харин одоогоор шинжилгээний хариу бүрэн гүйцэд гараагүй байна гэж ЭМЯ-наас мэдээлж буй. 

Хачирхалтай нь тус жолооч гурван өдрийн хугацаанд нийтийн тээврийн автобус жолоодож явсан гэх ба түүний нэг өдрийн гүйцэтгэлийг бодоход 1000 гаруй хүнд үйлчилсэн гэж буй юм. Харин түүнийг шугаманд явж байхад нь кабин битүү, үйлчлүүлэгч нар масктай байсан учир эрсдэл бага гэж найдаж байгаа ажээ.

Тэгвэл өнөөдөр автобусыг нийтийн тээвэрт явуулахыг хэн зөвшөөрсөн бэ гэсэн асуудал гарч эхлээд байна. Үүнд зарим албаны эх сурвалжууд “бид тийм чиглэл өгөөгүй” гэж мэдэгдэж байгаа юм. 

Харин тус асуудал явсаар, нийтийн тээврийн үйлчилгээг хөдөлгөөнд оруулах шийдвэрийг Нийслэлийн Онцгой комисс /НОК/ гаргасан байж болзошгүй байна. Учир нь тухай үе /2020.11.13/-д  хотын захирагч Д.Сумъяабазар “Бүх л хөдөлгөөн өөрөө өндөр эрсдэл дагуулдаг,унаа тэрэггүй хөгшчүүл,иргэд,эмнэлэг эмийн сан орох,хүнсний дэлгүүр орж хүнс авах хүмүүс ээ бодож нийтийн тээврийг,дэглэм тусгай горимын дагуу явуулж байгаа! Мэргэн цэцэн зарим хүмүүс  минь, шаардлагагүй бол гэртээ байж буян болж үз  ” гэж мэдэгдэж байжээ.