Халдвар хамгаалалтын дэглэм маш сайн сахиж байсан хос үсчинд очсоноор Covid-19-ийн халдвар авч нас баржээ

Халдвар хамгаалалтын дэглэм маш сайн сахиж байсан хос үсчинд очсоноор Covid-19-ийн халдвар авч нас баржээ

59 жилийн турш хамт амьдарсан эхнэр, нөхөр болох Майк, Карол Бруно нар коронавирусээс сэргийлж, халдвар хамгаалалтын бүхий л дэглэмийг маш сайн сахиж байжээ. Тэд гэр бүлийн уламжлалт цугларалтаа цуцалж, Талархлын баяр, төрсөн өдрөө хүртэл тэмдэглээгүй байна. Гэвч үсээ засуулахаар үсчний газарт очсон энгийн айлчлал хосуудыг амийг авч оджээ. Тэд АНУ-ын Чикаго хотод гэрийнхээ ойролцоох үсчний газраар үйлчлүүлсэн бөгөөд ингэхдээ халдвар авч, удалгүй 10 хоногийн зайтай нас барсан аж. 

Халдварын тоо нэмэгдэж эхэлсэн цагаас Майк, Карол Бруно нар гэрээсээ гарахаа больсон бөгөөд гэрт нь гаднын хүн айлчлахад хүртэл амны хаалт зүүдэг байжээ. Мөн ойролцоо амьдардаг хүүхдүүдийнхээ гэрт хүртэл очихоо больж, аль болох цахимаар харилцдаг байсан гэнэ. 

Тэдний хүү CNN-д өгсөн ярилцлагадаа “Аав ээж хоёр маань энэ халдварыг хамтдаа даван туулж, бүх зүйл сайхан болно гэдэгт итгэдэг байсан. Ээж маань эхлээд амьсгал хураасан ба аав ээжийг нас барсныг мэдээгүй” гэжээ.  Чикаго хот халдварын тоогоороо АНУ-д өндөрт бичигдэж буй. Одоогоор 337 мянган хүн тус хотод COVID-19-ийн халдвар авсан байна. 

Эх сурвалж: CNN