Э.Магнайбаяр “Баянгол-Хүүхдийн зуслан” ОНӨТҮГ-ын даргаар томилогджээ

Э.Магнайбаяр “Баянгол-Хүүхдийн зуслан” ОНӨТҮГ-ын даргаар томилогджээ

МАН-ын гишүүн Э.Магнайбаяр “Баянгол-хүүхдийн зуслан” ОНӨТҮГ-ын даргаар томилогджээ. Тэрээр Баянгол дүүргийн ИТХ-ын 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшин сонгогдсон ч өнгөрсөн оны аравдугаар сард МАН-д элсэж, гишүүний үнэмлэхээ гардаж авсан билээ. Гэсэн ч дүүргийн ИТХ-д МАХН-аас ганц суудал авч, тийн өөр намд элссэн нь нийгэмд нэлээдгүй шүүмжлэл дагуулсан юм. 

Э.Магнайбаяр тухайн үед “Баянгол дүүргийнхээ 220 мянган иргэний эрх ашгийг бодож МАН-д элсэж байна. Цаг хугацаа бүхнийг шүүнэ. Дэвтэр дүүрэн захиа даалгаврыг хэрэгжүүлэх үүрэг даалгавар авсан. Үүнийгээ хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн хүний хувьд амласнаа хэрэгжүүлэх боломж гэж харж байна” гэж тайлбарлаж байсан юм.