АНУ: Шинэ ерөнхийлөгийн тангараг өргөх ёслолд бэлтгэж, улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

АНУ: Шинэ ерөнхийлөгийн тангараг өргөх ёслолд бэлтгэж, улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Маргааш буюу энэ долоо хоногийн лхагва гарагт АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслол болно. Харин энэхүү ёслолын үеэр үймээн, самуун дэгдээхгүй байхын тулд АНУ даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Холбооны мөрдөх товчооныхон ажиллаж эхэлжээ.

Тодруулбал, энэ удаагийн тангараг өргөх ёслолын аюулгүй байдлыг хангах ажиллагаа түүхэнд байгаагүй өндөр түвшинд хэрэгжиж байгаа талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Капитолын ордонд болсон үймээнийг давтахгүйн тулд энэ удаа нийслэл Вашингтон хотын хамгаалалтыг чангатгаж, замуудад хаалт хориг босгох, төмөр хашаа, тор татах зэрэг ажлуудыг хийжээ.  Мөн үндэсний гвардын 25,000 цэргийг хамгаалалтад дайчилсан нь АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нарын хамгаалалтаас хоёр дахин өндөр байгаа юм.

Хамгаалалтад ажиллах цэргүүдийн дотроос халдлага гарахаас сэргийлж, тэдгээрийн намтар, гэмт хэрэгт холбогдож байсан түүх, терроризмтай холбогдож байсан эсэх баримтыг Холбооны Мөрдөх Товчооныхон нарийвчлан шалгаж эхэлсэн бөгөөд халдлага гарвал ямар арга хэмжээ авах, халдлага үйлдэгчийг яаж таних зэрэг дадлага сургуулилалтад Үндэсний гвардын цэргүүдийг хамруулсан байна. Лхагва гарагт болох Байдены тангарагийн ёслолд одоогийн засаг захиргааны дэд ерөнхийлөгч Майк Пэнс болон экс ерөнхийлөгч Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нар оролцох бөгөөд цар тахлын улмаас энэ удаагийн тангарагийн ёслолд хүрэлцэн ирэх цөөн хүмүүсийг бүгдийг нь шинжилгээнд хамруулах ажээ.

Эх сурвалж: New York Times




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө