Малдаа яваад ой модонд төөрч, хавиргаа хугалсан байсан 10 настай эмэгтэй хүүхдийг эсэн мэнд олжээ

Малдаа яваад ой модонд төөрч, хавиргаа хугалсан байсан 10 настай эмэгтэй хүүхдийг эсэн мэнд олжээ

Төв аймгийн Заамар сумын Төмстэй багийн "Өвөр наймган" гэдэг газарт иргэн Б /10 настай, эмэгтэй/ малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлага тус сумын Онцгой байдлын газарт иржээ.

Тус дуудлагын дагуу орон нутгийн иргэд, цагдаагийн байгууллагатай хамтран эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, тухайн иргэнийг алга болсон газраас 5 км зайд модонд төөрсөн, гар хөл нь хайрагдаж, хавирга нь хугарсан байдалтай байсныг эсэн мэнд олж эмнэлгийн байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өгсөн талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Иймээс иргэдийг анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хээр явуулахгүй байхыг анхаарууллаа.




С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

13 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

13 цагийн өмнө

Шуурхай мэдээ