Хууль бусаар хотоос гарах гэсэн 50 гаруй үйлдлийг таслан зогсоожээ

Хууль бусаар хотоос гарах гэсэн 50 гаруй үйлдлийг таслан зогсоожээ

Замын цагдаагийн газрын ерөнхий зохицуулагч Ж.Энхбат сүүлийн өдрүүдэд нийслэлээс орох, гарах хөдөлгөөний зохицуулалт, гарч буй зөрчлийн талаар мэдээллээ.

Тэрээр "Цагдаагийн байгууллага Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнд тогтмол хяналт хийж байна. Энэ сарын 1-19-ний хооронд нийслэл хот руу нийт 14 мянга гаруй  тээврийн хэрэгсэл, 27 мянга гаруй хүн орсон бол 17 мянга гаруй хүн хотоос гарсан. Постуудад 22 автомашинтай 40 алба хаагч хяналт шалгалт хийж байна. Хууль бусаар хотоос гарах, орох хөдөлгөөн хийсэн 50 гаруй тохиолдлыг таслан зогсоож, хууль бус хөдөлгөөнд оролцсон хүмүүсийг шинжилгээнд хамруулж, 13 хүнийг тусгаарлаад байна” гэж мэдээллээ.