Нийтийн албан тушаалтнууд бүгд ХОМ-ээ хуулийн хугацаанд бүрэн гаргажээ

Нийтийн албан тушаалтнууд бүгд ХОМ-ээ хуулийн хугацаанд бүрэн гаргажээ

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар нийтийн албан тушаалтнууд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах үүрэгтэй.

Энэ онд мэдүүлгээ шинэчлэн гаргах 43.6 мянган албан тушаалтан байснаас хуулийн хугацаанд бүгд буюу 100 хувь мэдүүлгээ гаргаад байна.

Хуульд заасны дагуу албан тушаалтнуудын гаргасан мэдүүлгийг 2 дугаар улиралд багтаан нийтэд ил тод байдлаар http://xacxom.iaac.mn/ цахим хуудсанд байршуулах юм.