“Нэг хаалга-нэг шинжилгээ”-ээр илэрсэн 37 тохиолдлын 19 нь шинээр бүртгэгдсэн халдвар гэв

“Нэг хаалга-нэг шинжилгээ”-ээр илэрсэн 37 тохиолдлын 19 нь шинээр бүртгэгдсэн халдвар гэв

Энэ сарын 11-ны өдөр эхэлсэн “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 37 хүнээс халдвар илрээд байна. Эдгээрийн 19 нь шинээр бүртгэгдсэн халдвар бол 18 нь уг бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын хавьтал, гэр бүлийн хүмүүс байна.

Цаашид 4-5 дүүрэгт шинжилгээ хийх дутуу байгаа юм. Өнөөдрийн хувьд Хан-Уул дүүргийн иргэдээс шинжилгээ авч буй. Үүнтэй холбоотойгоор суурин гурван цэг, явуулын 127 баг ажиллаж байгаа аж. Дараа нь:

  • Энэ сарын 19-нд Чингэлтэй дүүргийн өрхүүдээс,
  • Энэ сарын 20-нд Сүхбаатар дүүргийн өрхүүдээс,
  • Энэ сарын 21-22-нд Баянзүрх дүүргийн өрхүүдээс шинжилгээ авах юм.

Харин алслагдсан буюу Багахангай, Багануур, Налайх дүүрэгт шинжилгээ авах ажил үргэлжилж байгаа гэдгийг ЭМЯ-аас мэдээллээ.