С.Энхболд: Гадаад руу зорчиход вакцинд хамрагдсан сертификат албан ёсны бичиг баримт болно

С.Энхболд: Гадаад руу зорчиход вакцинд хамрагдсан сертификат албан ёсны бичиг баримт болно

Эдийн засагч, Дефакто Д.Жаргалсайхан Clubhouse аппликэйшнд Defacto Club-ийг нээсэн. Тус клубын хоёрдугаар сарын 18-ны өдрийн зочноор Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, вакцинжуулалтын талаарх мэдээллийг өгсөн.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хэлсэн нэгэн мэдээлэл олны шүүмжлэлд ихээхэн өртөөд байна. Тодруулбал, "Вакцинжуулалтад хамрагдахаас татгалзсан иргэдээс бичгээр баталгаа авна. Харин вакцинд хамрагдсан иргэдэд сертификат олгоно. Энэ нь гадаад улс руу зорчиход албан ёсны баримт бичиг болно. Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах зорилго тавьсан ба энэ ажлыг 2021 ондоо багтааж дуусгана" гэсэн юм. 

Үүнийг сонссон иргэд "Коронавирусийн вакцинд хамрагдах эсэх нь өөрсдийнх эрх. Хэрвээ вакцин хийлгээгүй бол гадаад руу зорчих эрхгүй гэсэн үг үү. Үүнийг тодорхой мэдээлэх хэрэгтэй. Нэг төрлийн дарамт мөн үү" гэх асуултыг асууж байна. 

Вакцинд хамрагдах эсэх нь тухайн хүний эрх ч гадаад руу явахдаа дархлаажуулалтад хамрагдсан гэх сертификатаа үзүүлж байж хил давах шаардлага гарах нь. 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө