Б.Баасанцогт: Бид гэр бүлийн найзууд, хүмүүсийн ярьж байгаа шиг хууль бус зүйл болоогүй

Б.Баасанцогт: Бид гэр бүлийн найзууд, хүмүүсийн ярьж байгаа шиг хууль бус зүйл болоогүй

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, нийслэл даяар хатуу хөл хорио тогтоосон үед хууль, шүүхийн нэр бүхий албан тушаалтнууд “Parkview” хотхонд цугларч, архидан согтуурсан цаашлаад манай улс хуулиндаа хориглосон “биеэ үнэлэлт”-ийг зохион байгуулсан байж болзошгүй мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Энэ дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн ажиллагаа нээн, шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү мэдэгдсэн юм.

Тэгвэл уг албан тушаалтнуудын дунд байсан, бичлэг дээр Монгол улсын ҮАБЗ-ийн ажилтан гэсэн тайлбартайгаар гарсан Б.Баасанцогт энэ талаар “Clubhouse” аппликейшнээр дамжуулан тайлбар өгчээ.  Тэрээр “Би ҮАБЗ-д ажиллаж байгаагүй, ажиллаж ч үзээгүй. Зарим хүмүүс биднийг хэрэг наймаалцсан, хууль бус үйлдэл хийсэн гэж хардаж байх шиг байна. Хүнийг ингэж ор, үндэсгүй гүтгэж болохгүй ээ. Хүн гүтгэх хуультай. Бид 2004 оноос хойш гэр бүлийн найзууд болж, нөхөрлөж ирсэн. Шүүхэд нарийн бичиг, туслах, жижүүр хийхээс бид ажлын гараагаа эхлүүлсэн. Гэтэл энэ бичлэгнээс болж хоёр, гурван гэр бүл салах, зарим нь бүр амиа хорлох дээрээ тулаад байна. Тиймээс холбогдох байгууллагад гомдол гаргана” гэжээ.