“Монос” групп Их Британид үйлдвэрлэсэн “Астра Зенека” вакциныг оруулж ирэх зөвшөөрлөө хүлээж байна гэв

“Монос” групп Их Британид үйлдвэрлэсэн “Астра Зенека” вакциныг оруулж ирэх зөвшөөрлөө хүлээж байна гэв

Манай улс энэ сарын 23-наас эхлэн БНЭУ-д үйлдвэрлэсэн “AstraZeneca” вакцинаар иргэдээ вакцинжуулах ажлыг албан ёсоор эхлүүлсэн. Эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулахаар болсон бөгөөд өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй иргэн вакцинд хамрагдаад байгаа юм.

Харин хувийн хэвшлүүд вакцин оруулж ирэхдээ Засгийн газар болон ЭМЯ-наас зөвшөөрөл авах ёстой бөгөөд энэ талаар “Монос” группын захирал Л.Эрдэнэчимэг ЭМЯ-ны зөвшөөрлийг хүлээж байгаа талаараа твиттер хуудсандаа мэдэгджээ. “Монос” групп Их Британид үйлдвэрлэсэн “AstraZeneca” вакцинаас 300 мянган тунг оруулж ирэхээ өмнө нь мэдэгдсэн бөгөөд хувийн хэвшлүүд вакцин оруулж ирвэл манай улсын вакцинжуулалтын хурд нэмэгдэх боломжтой талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Өмнө нь Л.Эрдэнэчимэг  “Астразенека-аас Хүрэлбаатар таныг хайж байна. Танай улсын Сангийн сайд вакцин авна гэж хэдэн удаа ярьчихаад алга болчихлоо гэж надаас асуув. Танай нам, засгийн залгамж чанар хаа байна? Би өмнөөс нь нүүр улайх юм. ЭМЯ-ны сайд бас алга болсон” гэж мэдэгдэж байсан юм.