ВИДЕО: Леброн Жеймс өөрийн тансаг харшаа 20.5 сая ам.доллараар зарахаа мэдэгджээ

ВИДЕО: Леброн Жеймс өөрийн тансаг харшаа 20.5 сая ам.доллараар зарахаа мэдэгджээ

Алдарт сагсчин Леброн Жеймс Лос Анжелесийн Брентвуд хороололд байрладаг үнэтэй харшаа 20 сая ам.доллараар зарах болсноо мэдэгджээ.

Зургаан унтлагын өрөө, наймаг угаалгын өрөөтэй тансаг хэв маягтай энэхүү байшин нь 2015 оноос хойш тус тамирчны үл хөдлөх хөрөнгийн томоохон нэг хэсэг болжээ. Түүнчлэн тэрбээр Беверли Хиллзэд байрлах өөр нэг тансаг өргөөг өнгөрсөн жил 36 сая ам.доллараар худалдан авсан ч тэндээ бараг амьдардаггүй байна. Түүний Лос Анжелес дахь харшид номын сан, томоохон биеийн тамирын заал, бассейн зэрэг багтсан байдаг ажээ. Өдгөө 36 настай алдарт сагсчин "Lakers" сагсан бөмбөгийн багтай жилийн 154 сая ам.долларын гэрээ байгуулан ажилладаг юм.