Завхан аймагт Улаанбаатар хотоос очсон хоёр иргэнээс коронавирус илэрчээ

Завхан аймагт Улаанбаатар хотоос очсон хоёр иргэнээс коронавирус илэрчээ

Завхан аймгийн Шилүүстэй суманд өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн иргэн болон ээжийнх нь PCR шинжилгээнээс коронавирус илэрчээ. Тиймээс Завхан аймгийн шуурхай штабын шийдвэрээр аймаг руу орох хөдөлгөөнийг түр хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 9-ний өдөр хүртэл цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ талаар Завхан аймгийн Засаг даргын тамгийн газар мэдээллээ.