Олон улсын чансаа олгох тэмцээний үеэр С.Батцэцэгийн бие нь өвдөж барилдсангүй

Олон улсын чансаа олгох тэмцээний үеэр С.Батцэцэгийн бие нь өвдөж барилдсангүй

Италийн Ром хотноо зохион байгуулагдсан сонгомол болон чөлөөт бөхийн чансаа олгох Олон улсын "Маттео Пелликоне" тэмцээн өндөрлөлөө. Энэ тэмцээнд манай улсаас олимпийн эрхээ авсан хоёр бөх буюу эрэгтэйгээс 65 кг-д Т.Тулга, эмэгтэйгээс 68 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг нар дасгалжуулагч Б.Батзоригтой хамт оролцохоор очсон билээ.  

Тэмцээний эхний өдөр дөрвөн жингийн барилдаан болоход С.Батцэцэг эхний тойрогтоо Болгарын бөх 2019 оны Европын наадмын хүрэл медальт София Георгиеватай учраа таарсан хэдий ч бөөр нь өвдөж барилдаагүй байна. Улмаар эмнэлэгт үзүүлэхэд бөөрөнд багавтар чулуутай байна гэж оношилжээ. Уг жинд дэлхийн аваргын алт, хүрэл медальт Пан-Америкийн хошой аварга АНУ-ын бөх Тамира Менсан түрүүлжээ.