Су-27 сөнөөгч онгоцыг Монголд өгөх зарлигт В.Путин гарын үсэг зуржээ

Су-27 сөнөөгч онгоцыг Монголд өгөх зарлигт В.Путин гарын үсэг зуржээ

Монгол Улсын зэвсэгт хүчинд хоёр орны өмнө байгуулсан гэрээний дагуу Су-27 сөнөөгч онгоцны хороог 2021 оны дөрөвдүгээр сард багтаан хүлээлгэн өгөх зарлигт ОХУ-н ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2021.04.01/ гарын үсэг зурлаа хэмээн РИА Новости агентлаг мэдээлжээ. 

Манай улс жилийн өмнө ОХУ-аас сургалт байлдааны хоёр ширхэг Миг-29 сөнөөгч хүлээж авсан ба Су-27 болон Миг-29 сөнөөгч онгоцны нисгэгчдийг ОХУ-д  урьдчилан бэлдэж байсан нь ийнхүү Су-27 сөнөөгч онгоцны хороог хүлээн авах бэлтгэл ажлын нэг байжээ. Энэ өдрүүдэд Налайхын нисэх хүчний ангийн аэродромыг энэ жилдээ багтаан бүрэн засварлах ажил өрнөж байгаа ажээ. Учир нь орчин үеийн Миг-29 болон Су-27 сөнөөгч онгоцны хороотой болж байгаа тул ийнхүү засварлаж байгаа ажээ. 

Миг-29 сөнөөгч онгоцыг хүлээж авах үеэр