П.Дэлгэрнаран: Коронавирусийн халдвар авсан иргэдийн саналыг явуулын хайрцгаар авна

П.Дэлгэрнаран: Коронавирусийн халдвар авсан иргэдийн саналыг явуулын хайрцгаар авна

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 9-ны лхагва гаригт зохион байгуулахаар болсон. Тэгвэл коронавирусийн дотоодын халдвар нэмэгдэж байгаа учраас халдвар аван эмчлүүлж байгаа хүмүүсийн саналыг саналын хайрцгаар авах зохицуулалт хийжээ.

Энэ талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Тухайн үед байгаа нөхцөл байдалд тааруулж УОК, СЕХ энэ асуудлыг журамлаж шийдвэрлэнэ. Зургадугаар сарын 9-нийг хүртэл байдал яаж өөрчлөгдөхийг урьдчилж тааварлахад хүндрэлтэй байна. Тиймээс УОК-оос нийтээр дагаж мөрдөх журам батлуулна. Гэхдээ нөхцөл байдлыг харж, санал хураах өдөр рүүгээ ойртуулж байж энэ журмыг гаргана. Эмчлүүлж байгаа хүмүүсийг явуулын саналын хайрцгаар авна. Цар тахал төдийгүй, өөр төрлийн өвчнөөр эмчлүүлж байгаа иргэд санал авах байранд ирж чадахгүйгээ долоо хоногийн өмнө холбогдох байгууллагад илэрхийлнэ. Ингээд явуулын хайрцгаар санал авна" гэлээ.