ЗАСГИЙН ГАЗАР: Ирэх бямба гарагаас эхлэн 14 хоногийн хөл хорио тогтооно

ЗАСГИЙН ГАЗАР: Ирэх бямба гарагаас эхлэн 14 хоногийн хөл хорио тогтооно

Улсын онцгой комисс өнөөдөр 11:30 цагт хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдсан. Хуралдаанаас энэ сарын 10-25-ны хооронд Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн.

Тэгвэл Засгийн газар хуралдаж Улсын онцгой комиссоос гаргасан уг саналыг хэлэлцээд дэмжсэн буюу ирэх бямба гараг /2021.04.10/-аас эхлэн 14 хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, хөл хорио тогтоохоор болжээ. 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлыг даван туулах цорын ганц арга нь вакцинжуулалт. Энэ утгаараа Монгол улсын Засгийн газар дөрөв болон тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгосон. Өнөөдрийн байдлаар 532.523 иргэнээ вакцинжуулалтад хамруулаад байна. Монгол улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд хурдтай, идэвхтэй ажилласан. Зорилтот бүлгийн бүх иргэнээ дархлаажуулах хэмжээний вакциныг авах хэлэлцээрүүдийг хийсэн. Одоо татан авах ажил үлдээд байна.

Хүйтэн хэлхээний системтийн үүднээс нэг дор их хэмжээний вакцин авч болохгүй. Тиймээс хоёр тунг авахад асуудал үүсч байна. Учир нь вакцин үйлдвэрлэгч орнууд экспортоо зогсоож, эхний ээлжид дотоодын хэрэгцээгээ хангахад төвлөрч байгаа. Вакцины татан авалтын хугацаа тодорхой болсон, эрүүл мэндийн салбарт оргил ачаалал ирэх тул үүнийг бодолцон хөл хорио тогтоож байна. Мөн эхний тунг хийлгэсэн хүмүүс халдвар аваад байна. Тэгэхээр вакцинжуулалтын үр дүнг гаргахын тулд дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд Улаан түвшинд шилжихээр боллоо" гэв. 

ҮЗЭХ: