С.Амарсайхан: Би ч манай гэр бүл ч хууль дүрэм зөрчөөгүй, хэнээс ч давуу эрх эдлээгүй

С.Амарсайхан: Би ч манай гэр бүл ч хууль дүрэм зөрчөөгүй, хэнээс ч давуу эрх эдлээгүй

Шадар сайд С.Амарсайханы эхнэр ХӨСҮТ-ийн улаан бүс рүү орж ээж, аавыгаа сахиж хоноод гэр рүүгээ шууд явсан. Энэ нь Гамшгийн хууль, Цар тахлын хууль болон Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн үйлдэл юм. 

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы эхнэр ийм үйлдэл гаргасан нь хариуцлагагүйнх гэж олон нийт шүүмжилж буй. Цаашлаад Шадар сайд С.Амарсайхантай хариуцлага тооцох ёстой гэж байгаа юм. 

Тэгвэл уг асуудал Шадар сайд С.Амарсайхан энэ талаараа тайлбар өглөө. Тэрээр “Би цар тахалтай тэмцэж байгаа. Зарим хүн надтай тэмцээд байна. Би Монгол Улсын Шадар сайдын хувьд төр ард түмнийхээ өмнө хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүний хувьд би ч манай гэр бүл ч хууль дүрэм зөрчөөгүй, хэнээс ч давуу эрх эдлээгүй. Харин иргэддээ дутуу эрх эдлүүлэхгүй байх тал дуур хатуу шаардлага тавьж ажиллаж байгаа.

Харин би зарчимтайгаа, үзэл бодол, үнэт зүйлтэйгээ зууралдана. Харин улсыг төртэй нь худалдаад авчихдаг банк санхүү бизнесийн байгууллага намайг зайлуулахын тулд зохион байгуулалттай ажиллаж байгаа. Би албан тушаалтын ч хувьд, жирийн иргэний хувьд ч эрхээ эдэлж байгаа. Номхон морийг ноолоход амархан гэдэг шиг дуугүй яваад байхаар өвчтэй ахмадуудын санааг зовоогоод яах вэ гээд асуудалд хүлээцтэй хандахаар хэтэрхий зөөлчлөх гээд байна” гэлээ.