ҮНДЭСЛЭЛ: Хөл хорихгүй бол өдөрт 27-оос дээш хүн нас барна

ҮНДЭСЛЭЛ: Хөл хорихгүй бол өдөрт 27-оос дээш хүн нас барна

Манай улсад коронавирус цар тахлын өвчлөл буурахгүй, өдөр ирэх бүрд нэмэгдэх хандлагатай байна. Иймд 15 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, чанга хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг Засгийн газар дэмжсэн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн.

Тодруулбал, 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр болоод байна.

Тэгвэл энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг “Хөл хорих 2 том үндэслэл байна. Нэгдүгээрт, 4-сарын 15 гэхэд өдөрт 1000 хүн өвдөж, шинж тэмдэг илэрсэн хүмүүст ХӨСҮТ хүрч очиж чадахаа болино. Өдөрт 27-оос дээш хүн нас барах, хүндэрч, маш хүнд хүмүүсийн тоо өдөртөө 200 гарах гээд эрсдэлүүд байгааг 2-3 дахин багасгаж, хязгаарлах. Хоёрдугаарт, Вакцины эхний тунг 4 хүн тутмын 1-хүнд / 560 гаруй мянга хүнд /хийсэн байгаа үед дархлаажуулалтыг үр дүнд хүргэхгүй бол 730 гаруй хүн вакцин хийлгэсэн ч халдвар авсан” гэж мэдэгдлээ.