ВИДЕО: “Тикток” бичлэг хийх үедээ мимоза коктейль уусан эмэгтэйн урд шүд нь унажээ

ВИДЕО: “Тикток” бичлэг хийх үедээ мимоза коктейль уусан эмэгтэйн урд шүд нь унажээ

Нэгэн эмэгтэй өдөрт хэд хэдэн мимоза коктейль уусныхаа дараа “Тикток” платформ дээр бичлэг хийж байх үед нь үүдэн шүднүүд нь бутарч унажээ. Үүний дараа тус бичлэг цахим сүлжээнд маш хурдтай тарж, олон нийтийн анхаарлыг ихээр татаж эхэлсэн байна. Хүмүүсийн ихэнх нь бүсгүйд санаа зовж, шүдийг нь зүгээр эсэх талаар асууж байсан бол зарим нь шоолж инээлдэж байжээ.

-ТЭРЭЭР НЭГ ӨДРИЙН ДОТОР ХЭД ХЭДЭН ШИЛ
МИМОЗА КОКТЕЙЛЬ УУСАН БАЙЖЭЭ-

Тус видеог өнгөрсөн мягмар гарагт Тикток-д “@autumncathey6”  нэртэй хэрэглэгч байршуулсан бөгөөд лхагва гарагийн үдээс хойш гэхэд 34 мянга гаруй лайк, 211 мянга гаруй үзэлттэй болжээ. Үүний дараагаар хэд хэдэн иргэн өөрийнхөө хаяг дээр байршуулан хэдэн сая хандалт цуглуулж чадсан байна. Тус бичлэг дээр бүсгүй өдрийн турш хэд хэдэн мимоза уусан талаараа өгүүлдэг бөгөөд үүний дараа шүднүүд нь унаж байгаа нь харагддаг байна. Гэхдээ шүд хэрхэн унаж байгаа нь нарийвчилсан харагддагүй бөгөөд Тикток платформоос

"Энэ видеон дээрх үйлдэл нь хүнд гэмтэлд хүргэж болзошгүй" гэсэн аюулгүй байдлын анхааруулга бүхий шошгыг байрлуулсан байна. Энэ бичлэгтэй холбогдуулан олон улсын хэвлэлүүдээс Тикток платформын төлөөлөгчөөс мэдээлэл авахыг хүссэн ч одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм.

Харин бүсгүйн зүгээс “одоогоор бүх зүйл хэвийн байна. Шүдний эмнэлэгт хандсан. Бие маань сайн байгаа ч тухайн үед их цочирдсон” гэж цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Харин зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус эмэгтэй шүднүүдээ унасан даруйд нь эмнэлэгт хандаж буцааж хийлгэж чадсан хэмээн мэдээлж байгаа юм. Сүүлийн үед Тикток платформ дээр өөрийгөө гэмтээж буй хүмүүсийн бичлэг ихээр цацагдаж эхлээд байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан зарим хязгаарлалтуудыг хийх талаар холбогдох хүмүүс ярилцаж байгаа аж. Мөн хүмүүс архи ууж, мансуурч байгаа бичлэгээ ихээр байрлуулдаг нь бага насныханд сөрөг байдлаар нөлөөлдөг тул энэ байдлыг зохицуулах арга хэмжээ авахаар болжээ. Мөн өмнө нь өөрийгөө буудаж, цохиж гэмтээж байгаа залуугийн бичлэг тус платформ дээр гарч ирж, хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байсан юм.