Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2024 оны индексийг Хил хязгааргүй сурвалжлагчид буюу RSF байгууллагаас танилцуулжээ. Энэ онд манай улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 21 байр ухарч, 109 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Сонирхуулахад, өнгөрсөн онд манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 88 дугаарт жагсаж байсан юм.
