Туркийн Худалдааны яамнаас, "Израильтай хийх бүх худалдаагаа зогсоосон" гэж мэдэгджээ. Тус яманы мэдэгдэлд, “бүх бүлгийн барааны хувьд Израильтай хийх экспорт, импортын үйл ажиллагааг зогсоосон. Израилын засгийн газар Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламжийг тасралтгүй явуулахыг зөвшөөрөх хүртэл Турк энэхүү шинэ арга хэмжээг хатуу бөгөөд тууштай хэрэгжүүлэх болно" гэжээ. Туркийн статистикийн хүрээлэнгийн мэдээлэлд, "2023 онд Турк, Израилийн худалдаа 6.8 тэрбум ам.долларт хүрч, үүний 76 хувийг Туркийн экспорт эзэлж байсан" гэжээ.
Эх сурвалж: BBC