SOS: Коронавируст халдварын 1328 тохиолдол бүртгэгдэж, ТАВАН хүн нас барав

SOS: Коронавируст халдварын 1328 тохиолдол бүртгэгдэж, ТАВАН хүн нас барав

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 мянга гаруй хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1328 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 26,692 болж байна.

Шинээр батлагдсан халдваруудын мэдээлэл:

-Зөөвөрлөгдсөн-3

-Улаанбаатар-1245

-Орон нутагт-80 байна. Тодруулбал,

  • Дархан-Уул-22
  • Орхон-6
  • Сэлэнгэ-2
  • Дорнод-2
  • Ховд-2
  • Баянхонгор-5
  • Өвөрхангай-1
  • Сүхбаатар-6
  • Төв-10
  • Завхан-22 тус тус тохиолдол бүртгэгджээ.

Мөн хугацаанд эдгэрсэн хүний тоо 426-аар нэмэгдэж, улсын хэмжээнд халдвар авч эдгэрсэн хүний тоо 13,772 болов. Харамсалтай мэдээ нь сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын улмаас таван иргэн нас баржээ. Эдгээр нь

  • 90 настай эмэгтэй 4.21 онош нь батлагдсан
  • 48 настай эрэгтэй 4.13 онош нь батлагдсан
  • 72 настай эмэгтэй 4.13 онош нь батлагдсан
  • 61 настай эрэгтэй 4.12 онош нь батлагдсан
  • 60 настай эмэгтэй 4.18-нд онош нь батлагдсан иргэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр өвдөж, энджээ.

Түүнчлэн нэг иргэн тархины гэмтлийн улмаас энджээ. Тус иргэн нь дөрөвдүгээр сарын 19-ний коронавируст халдвар авсан нь батлагдсан бөгөөд тархины гэмтлийн улмаас нас барсан байна.