БИДНИЙ ТУХАЙ: Цар тахлын улмаас Оюу толгойн гүний уурхайн өртөг 1 тэрбум ам.доллараар нэмэгдэж магадгүй

БИДНИЙ ТУХАЙ: Цар тахлын улмаас Оюу толгойн гүний уурхайн өртөг 1 тэрбум ам.доллараар нэмэгдэж магадгүй

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр Рио Тинто компани Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөг нарийвчлан гаргасан. Ингэхдээ Оюутолгойн далд уурхай 2022 оны аравдугаар сараас тогтвортой үйлдвэрлэл явуулж эхлэх ба гүний уурхайн бүтээн байгуулалтын нийт өртгийг 6.75 тэрбум ам.доллар болно хэмээн мэдэгдэж байв.

Анх 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана хэмээн тооцоолж байсан ч ийнхүү 1.45 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай байгааг Рио Тинто мэдэгдсэн. 

Тэгвэл эдийн засгийн “Financial Review” сэтгүүлийн өчигдрийн дугаарт /2021.05.13/ Оюу толгойн далд уурхайн төслийн өртөг дахин 1 тэрбум ам.доллараар/1,28 тэрбум ам.доллар/ нэмэгдэж магадгүй талаар бичжээ.

Энэ талаар Рио Тинто “цар тахлын улмаас дахин нэмэлт санхүүжилт шаардагдаж болзошгүй” гэж  мэдэгдсэн байна. “Рио Тинто”-ийн 50.79 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources”-ийн мэдээлж буйгаар “эцсийн өртөг нь 15 хүртэл хувиар нэмэгдэж магадгүй аж. Хэрэв 15 хувиар нэмэгдвэл нийт өртөг 7,76 тэрбум болох юм.

Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас уурхайн чухал ажлууд удааширч төлөвлөсөн хугацаандаа тогтвортой үйлдвэрлэлд хүрэх боломжгүй болох эрсдэлтэй талаар “Рио Тинто” мэдэгджээ. “Рио Тинто”-ийн гүйцэтгэх захирал Якоб Стаушольм энэ сарын 6-нд Перт хотод болсон хувьцаа эзэмшигчдийн уулзалтын үеэр "Монгол Улсад цар тахлын улмаас байдал одоо хэцүү байна. Монгол дахь бидний хэлэлцүүлэг COVID-19 цар тахал, мөн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа цаг үед болж байна. Гэвч бид зөв цагтаа зөв шийдвэрт хүрч чадна гэж өөдрөгөөр харж байна” гэжээ.

 Эх сурвалж: Financial Review