Улаанбаатарт 18 градус дулаан байна

Улаанбаатарт 18 градус дулаан байна

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө шөнө төв болон говийн аймгуудын зарим газраар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр усархаг бороо орж, говь, тал, хээрийн нутгаар  салхи ширүүсэх тул гэнэтийн үер ус, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

16-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшиж, бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө