Сураггүй алга болсон 25 настай эмэгтэйг хайж байна

Сураггүй алга болсон 25 настай эмэгтэйг хайж байна

Наймдугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумаас алга болсон 25 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, тус сумын Дал багийн “Хашаат” хэмээх газраас 25 настай иргэн, эмэгтэй М нь оройн 21:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Сумын төвөөс урд зүгт 30 км-т байрлах газраас эмэгтэй алга болсон бөгөөд энэ тухай мэдээлэл өчигдөр /2019.08.19/ Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Энэ дагуу долоо хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг ажиллаж байна.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө