Энэ сарын 24, 25-ны өдрүүдэд цочир хүйтэрч, цас орж болзошгүй байна

Энэ сарын 24, 25-ны өдрүүдэд цочир хүйтэрч, цас орж болзошгүй байна

Маргааш буюу энэ сарын 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын зүүн хэсгээр, энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи энэ сарын 21-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Энэ сарын 24-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар сэрүүснэ.

24-нөөс 25 ны өдрүүдэд ихэнх нутгаар цочир хүйтэрч, нойтон цас орж болзошгүй. Энэ өдрүүдэд уулархаг нутгаар шөнөдөө -1 градус хүртэл хүйтрэх төлөвтэй байна. Өдөртөө 14-19 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 3-8 градус дулаан, өдөртөө 20-25 градус дулаан байх төлөвтэй байна. Энэ сард нутгийн хойд хэсгээр буюу Хангай, Хөвсгөл, Хэнтин уулархаг нутгаар олон жилийн дундажаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээлжээ.