У.Хүрэлсүхийн зөвлөхөөр Т.Мөнхсайхан, А.Үйлстөгөлдөр нар  яригдаж байна

У.Хүрэлсүхийн зөвлөхөөр Т.Мөнхсайхан, А.Үйлстөгөлдөр нар яригдаж байна

Энэ долоо хоногийн Баасан гараг /2021.06.25/ -т У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөх гэж байна. Харин түүний бүрэн эрхийн хугацааны 6 жилд хэн түүнтэй хамтран ажиллах бол гэсэн таамга иргэдийн дунд байгаа юм.

Тухайлбал, Шадар сайд асан Я.Содбаатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдох бол, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны даргаар, Eagle телевизийн сэтгүүлч асан Ө.Золбаяр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдоно гэсэн мэдээлэл байна.

Харин У.Хүрэлсүх өөрийн зөвлөхүүдээ “аль нэг улс төрийн намаас хамааралгүй, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээс бүрдүүлж байгаа” гэх мэдээлэл байна. Улмаар өөрийн зөвлөхөөрөө “ажлуулах санал”-ыг нэр бүхий хүмүүст ч тавьсан гэх мэдээлэл байна.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, Ерөнхий сайдын зөвлөх асан А.Үйлстөгөлдөр нарын нэр яригдаж байна.