Ерөнхийлөгч Х.Баттулгын итгэмжлэгдсэн гэрэл зурагчин Ш.Отгонжаргал Алтан гадас одон хүртжээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын итгэмжлэгдсэн гэрэл зурагчин Ш.Отгонжаргал Алтан гадас одон хүртжээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа маргааш /2021.06.25/ дуусах гэж байна. Иймд сүүлийн өдрүүдэд төрийн одон медаль их гардуулж буй юм.

Тэгвэл тэрээр өнөөдөр /2021.06.24/ зарим иргэдийг төрийн дээд одон, медалиар шагнасан байна. Тухайлбал, Сонгдо эмнэлгийн захирал Ш.Зоригоод Монгол Улсын Хүний гавъяат эмч цол хүртээсэн бол, Ерөнхийлөгч Х.Баттулгын итгэмжлэгдсэн гэрэл зурагчин Ш.Отгонжаргалыг Алтан гадас одонгоор шагнасан байна.