Насанд хүрээгүй хүүхдийг шөнийн цагаар ажиллуулсан зөрчил илэрчээ

Насанд хүрээгүй хүүхдийг шөнийн цагаар ажиллуулсан зөрчил илэрчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй “Мүллэвана” ресторанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн “Насанд хүрээгүй ажилтныг шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно” гэсэн заалт зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авчээ. Хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.