Жаргалантын аманд баригдаж буй 585 саяын үнэтэй тансаг хаусыг М.УРАНЦЭЦЭГТ гардуулж өгнө

Жаргалантын аманд баригдаж буй 585 саяын үнэтэй тансаг хаусыг М.УРАНЦЭЦЭГТ гардуулж өгнө

Өнгөрсөн бямба гарагт /2021.07.26/ "Токио 2020" зуны олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн медалийн төлөөх барилдаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг Португалийн жүдоч Катирина Коштатай барилдаж, ялалт байгуулснаар хүрэл медалийн болзлыг хангаж эх орондоо эхний медалийг авчирсан юм.

Ингэснээр тэрбээр олимпын наадмаас медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй жүдоч болж, түүхэнд бичигдээд байгаа билээ. 

Тэгвэл саяхан “Хайбрид хаус” ХХК-иас “Алтан тайж Хайбрид вилла” төслийн хамт олон тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж, ард олныхоо итгэлийг алдалгүй Олимпын наадмын хүрэл медалийг хүртсэн явдлыг өндрөөр үнэлж М.Уранцэцэгт “Хаус өмчлүүлэх эрх”-ийг олгож, медалийг нь мялаахаар болсон юм.

Тодруулбал, түүний хувьд 2017 оноос хойш “Хайбрид хаус” ХХК-ийн нүүр царай байсан төдийгүй ялж ялагдах болгонд дэмжин хамтран ажилсаар ирсэн байгууллагын зүгээс буюу түүний төрсөн ах түүнд өгч байгаа аж.

М.Уранцэцэгийг эх орондоо ирэхэд нь өмчлүүлэх эрхийн гардуулж өгөх ба өөрийн туршлага дээрээ тулгуурлан цахилгаан халаагуур, төмөр хийцийн үйлдвэрлэлийн “Хабрид Хаус” компанийг үүсгэн байгуулж байсан, баялаг бүтээгчдийг дэмжих холбооны дэд ерөнхийлөгч, М.Уранцэцэгийн төрсөн ах Ц.Бат-эрдэнэ гардуулж өгөх юм байна. 

Энэхүү хаусны тухайд энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох бөгөөд Хан-уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд байрлах тансаг зэрэглэлийн 2 давхар 40 айлын орон сууцны нэг юм.

Харин М.Уранцэцэгт 130 метр квадрат хаусыг олгох ба дотроо 3 унтлагын өрөө, гал тогоо, зочны өрөө, хооллох хэсэг зэрэг багтаж байгаа аж. Үнийн хувьд 585 сая төгрөгийн үнэтэй орчин үеийн амьдралын хэв маяг, эрэлт хэрэгцээ шаардлагад тулгуурлан, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан амины орон сууц юм.