Өмнөд Солонгост савангаар хийсэн нэрийн хуудас трэнд болж байна

Өмнөд Солонгост савангаар хийсэн нэрийн хуудас трэнд болж байна

Сүүлийн жилүүдэд цар тахалтай холбоотойгоор хүмүүсийн өдөр тутмын амьдралд олон өөрчлөлтүүд бий болсон. Шинээр хийгдэж буй санаачилга, бүтээгдэхүүн үйлчилгээг бүхэлдээ халдварын эрсдлээс хамгаалах үүрэгтэйгээр зохион бүтээх болсон. 

Тэгвэл БНСУ-ын Инчон хотод савангаар хийсэн нэрийн хуудсыг санаачилсан байна. Тус бүтээгдэхүүнийг ирэх наймдугаар сараас эхлэн хэрэглэгчдэд хүргэхээр болжээ.

Уламжлалт нэрийн хуудсыг хүмүүс хоорондоо солилцдог ч гар утсан дээрээ дугаарыг нь хадгалсаны дараа нэрийн хуудас цаасны хог хаягдал болдог. Иймээс шинэ технологоор хийсэн нэрийн хуудас нь байгальд ээлтэй, хог хаягдал үүсгэхгүйгээс гадна олон нийтийн газар гараа савандаж угаах боломжийг олгож байна. Мөн савангаар нэрийн хуудас үйлдвэрлэх ажил нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настангуудыг ажлын байраар хангаж, орлоготой болгох зорилготой төсөл аж.